[Powered By https://login.yahoo.com/config/login_verify2?&.src=ym]
ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ : ШУ, технологи, инновацид суурилсан эдийн засгийг бий болгоход их сургуулийн гvйцэтгэх vvрэг их

Шинжлэх ухаан, Технологи, Инноваци гэсэн гурвалсан асуудал дэлхийн хєгжингvй орнуудын хєгжлийн гарц, эдийн засгийн хєгжлийн тулгуур зарчим болж хувираад байна.

Эдгээрийг нэгтгэж хєгжvvлэх нэг гарц нь Єндєр технологи гэдэг дээр дэлхийн олон орны удирдагчид, улстєрчид, шинжлэх ухааны зvтгэлтнvvд, бизнесийнхэн санал нэгдээд байна.
“Єндєр технологи” гэдэг vг хэллэг бий болсоор хагас зуун жил болж байгаа боловч сvvлийн 10 хvрэхгvй жилд улам их хvчтэй яригдах болов. Улс орон бvрт эрдэмтэд нь єндєр технологи хєгжvvлэх судалгааны ажилд дарагдаж шинжлэх ухааны шинэ шинэ нээлт дээр ажиллаж, шинжлэх ухааны ололтыг vйлдвэрлэл, vйлчилгээнд нэвтрvvлэх ажилд амжилт гаргасаар байна. Тэгэхлээр “єндєр технологи” гэж юу болох тухай, тvvнийг хєгжvvлэх боломж Монголд хэр байгаа, Монголын эрдэмтэд бид юу хийж чадах талаар єнєєдєр авч vзэх хэрэгтэй болж байна.
Єнєєдєр олон улсын практикт “єндєр технологи” нь физик, хими, молекул биологи, электроник зэрэг олон шинжлэх ухааны сvvлийн vеийн ололтуудын уулзвар дээр бий болж хєгжиж байгаа шинжлэх ухааны багтаамж ихтэй технологийн чиглэлvvд юм. Эдгээр шинэ чиглэлд нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, робот болон автоматжуулалтын технологи гэсэн орчин vеийн чиглэлvvд орж байна. Мєн эрчим хvчний технологи, экологийн технологи, материалын технологи гэсэн салбарууд дэлхийн эрдэмтдийн анхаарлын тєвд байна.

Нэг. Шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан эдийн засаг
Хоёр. Шинжлэх ухаан, технологийг хєгжvvлж байгаа орнуудын туршлага
Гурав. Монгол Улсад Шинжлэх ухаан, технологи, инновацийг цогцоор нь хєгжvvлэх боломж байна

Нэг. Шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан эдийн засаг
Дэвшилтэт технологийг ашиглаж эдийн засгийн илvv их vр ашиг олох асуудал эдийн засгийн секторийн тулгуур асуудал болж байна. Аж vйлдвэр єндєр хєгжсєн орнуудад Шинжлэх ухаан, технологи, инноваци нь цогцоороо эдийн засаг, vйлдвэрлэлийн хєгжлийн гол шаардлага, хvн амын амьдралын зайлшгvй хэрэгцээ болж улмаар эргээд тухайн орныхоо шинжлэх ухаан, боловсролын хєгжилд шийдвэрлэх нєлєє vзvvлж байна. Европын холбоо, АНУ, Японыг багтаасан “Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хєгжлийн байгууллага”-аас 2006 онд гаргасан тайланд “Шинжлэх ухаан, технологи, инновацад оруулсан хєрєнгє оруулалт сvvлийн хэдэн жилийн эдийн засгийн єсєлтєд сайн нєлєє vзvvлсэн” гэж дvгнэжээ. Эдгээр орнуудын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бvтээх ажилд зарцуулсан зардлын хэмжээ нь 2000 онтой харьцуулахад 2004 оны байдлаар 10 хувь єссєн бєгєєд дотоодын нийт бvтээгдэхvvний 2,26 хувьтай тэнцэж байна гэнэ. Гэхдээ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бvтээх ажлын санхvvжилтийн дийлэнх хувь нь Европ, Амеркт улсын хєрєнгєєр явж байгаа бол Япон болон Ази, Номхон далайн орнуудад гол санхvvжилт vйлдвэрийн газруудаас орж байна.
Инновацийг хєхиvлэн дэмжихэд чиглэгдсэн бодлогын чанартай арга хэмжээ улс орны нийгэм эдийн засгийн хєгжлийн чухал асуудал болсон учраас єнєєдєр олон орон шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжсэн бодлого, стратегиэ тодорхойлсон хєтєлбєр боловсруулан ажиллахын хамт эдгээр хєтєлбєрийг хэрэгжvvлэх зайлшгvй хэсэг болсон санхvvжилтийн механизмийг оновчтой тогтоох, интитуцийн бvтцийг єєрчлєн зохион байгуулах зэрэг арга хэмжээг хамтад нь авч хэрэгжvvлж байна.
Улсын судалгаа, шинжилгээний статус бvхий байгууллагуудын реформыг хийхдээ тэдгээрийн шинийг эрэлхийлэх потенциалыг дээшлvvлэхэд гол ач холбогдол єгч байна. Амерк, Япон болон Европын хєгжингvй орнууд тєрийн ємчийн их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын нийгэм, эдийн засгийн хэрэгцээг мэдэрч ажиллах чадварыг дээшлvvлэхэд голлон анхаарч байна. Санхvvжилтийн vндсэн загвар нь тэдгээр тєрийн ємчийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын єрсєлдєх чадвар дээр тулгуурлаж байна. Энэ ажилд бизнес болон vйлдвэрийн газруудыг татан оруулж тэдгээрийг урамшуулах бодлогыг хэрэгжvvлж байна.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн эдийн засгийн vр ашгийг дээшлvvлэх нэг хєшvvрэг нь хvний нєєцийн асуудал гэж vздэг. Энэ салбарт ажиллагсдын тоо эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишvvн орнуудын нийт ажиллагсдын 25-35 хувьд хvрээд байна. Гэвч Амерк, Япон зэрэг єндєр хєгжилтэй орнуудад зарим технологийн мэргэжлээр суралцагчдын тоо буурсан тул шинжлэх ухаан, технологийн мэргэжлээр тєгсєгчдийн хэмжээг тогтвортой нэмэгдvvлэх бvх арга хэмжээг авч тэдэнд vзvvлэх тєрийн дэмжлэгийг нэмэгдvvлсээр байна. Ялангуяа их сургуулиудын магистрантур, докторантурын сургалтын санхvvжилтийг тєрєєс дэмжих, тэдний сургалт, судалгааны материаллаг баазыг дээшлvvлэх, энэ мэргэжлээр гадаадын оюутнуудыг дэмжиж тэтгэлэг олгох замаар тєгссєний дараа тэдэнд ажлын байраар хангах зэрэг арга хэмжээг авч байна.

Єндєр технологийн vйлдвэрлэлийг шинжлэх ухааны багтаамжийн коэффициентоор (R&D intensity) ангилж байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас аж vйлдвэрийн салбарын vйлдвэрvvдийг дараахь байдлаар ангилж байна. Үvнд:
1. Єндєр технологийн vйлдвэрлэл
2. Дундаж єндєр технологийн vйлдвэрлэл
3. Дундаж нам технологийн vйлдвэрлэл
4. Нам технологийн vйлдвэрvvд
гэж ангилдаг. XXI зуунд улс орны эдийн засаг, нийгмийн хєгжилд єндєр технологи ба шинжлэх ухааны багтаамж ихтэй салбар манлайлах vvрэг гvйцэтгэнэ гэж vзэж байна. Шинжлэх ухааны судалгааны болон туршилт, зохион бvтээх ажлын vр дvн нь єндєр технологи болж хувирдаг. Эдгээр нь шинжлэх ухааны ололтын эрэлт хэрэгцээг vйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт, электроник, биотехнологи болон шинэ материалын салбарт бий болгож байна.
Эдийн засгийн сектор дахь єндєр технологийн ашиглалт, шинжлэх ухааны багтаамжийн хэмжээ нь улс орны эдийн засгийн болон шинжлэх ухаан техникийн хvчин чадлыг илтгэж байдаг. Шинжлэх ухааны багтаамжийн vзvvлэлт нь шинжлэх ухааны судалгаа, туршилт, зохион бvтээх ажилд зарцуулсан зардлыг бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн хэмжээнд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэнэ. Єндєр технологитой vйлдвэрлэлд шинжлэх ухааны багтаамж нь дундаж тvвшингээс хоёр дахин єндєр vзvvлэлттэй vйлдвэрлэлийг оруулдаг.

Хоёр. Шинжлэх ухаан, технологийг хєгжvvлж байгаа орнуудын туршлага
Шинжлэх ухаан, технологи, инновацийг тvvний дотор єндєр технологийг улс орон бvр єєрийн онцлогтойгоор стратегиэ боловсруулан хєгжvvлж байна. Тэдгээрээс дурьдвал:

1. Єндєр технологийн салбар дахь АНУ-ын стратеги
2000 онд АНУ-ын Ерєнхийлєгчийн дэргэдэх Шинжлэх ухаан, техникийн vндэсний зєвлєл “Нанотехнологийн vндэсний Санаачилга” (NNI) гэсэн урт хугацааны хєгжлийн хєтєлбєр боловсруулж батлаад амжилттай хэрэгжvvлж байна. НТҮС-д XXI зууны эхний хагаст АНУ-ын эдийн засаг, vндэсний аюулгvй байдлын vндэс нь нанотехнологи болох ёстой гэж заагаад АНУ-ын тєрєл бvрийн байгууллагуудын хамтран ажиллах стратегийг тодорхойлжээ.
Тухайн vед АНУ-ын Ерєнхийлєгч байсан Билл Клинтон мэдэгдэхдээ: ”Одоогийн байгаа материалуудаас хэдэн мянга дахин давуу шинэ чанартай шинж чанартай шинэ материалуудыг бий болгох, Конгрессийн номын санд байгаа бvх мэдээллийг бяцхан чипэнд багтаах, гэмтсэн анхны эсvvд бий болмогц хорт хавдрын євчлєлийг оношлох, гайхмаар бусад vр дvнд хvргэх боломжтой нанотехнологийн улсын санаачилгад зориулж, санхvvгийн энэ жилд зориулж 500 сая долларыг би зориуллаа. Энэ санаачилга нь дор хаяж 20 жилээр тооцогдсон” гэж мэдэгдэж байсан байна. АНУ-ын Засгийн газраас нанотехнологийн судалгааны зардлаа хоёр дахин єсгєєд 2004 онд 989 сая ам.доллар, 2005 онд 1081 сая ам.доллар, 2006 онд 1054 сая ам.доллар тєлєвлєж санхvvжvvлсэн байна.
Санхvvгийн эх vvсвэрийг Худалдааны яам ба Стандарт, Технологийн vндэсний хvрээлэн, Батлан хамгаалах яам, Эрчим хvчний яам, Сансрын судалгааны НАСА агентлаг, Эрvvл мэндийн vндэсний хvрээлэн, Шинжлэх ухааны vндэсний Фонд гэсэн зургаан vндсэн салбараар, Суурь судалгаа, батлан хамгаалах салбарын судалгаа, судалгааны тєвvvд, сvлжээ байгуулах, шинжлэх ухаан, техникийн бааз байгуулах, нийгмийн сургалтын хєтєлбєрvvд, ажилтан бэлтгэх гэсэн таван vндсэн чиглэлд хэрэгжvvлж байна.
АНУ-ын Нанотехнологийн vндэсний санаачилгаас дэвшvvлсэн зарим тодорхой зорилтуудаас дурьдвал:
1. Олон терабит санах ойн хэмжээтэй, маш бяцхан тєхєєрємжvvдийг бvтээх:
2. Атом молекулын тvвшинд бодис, материалуудыг боловсруулах технологийн хєгжил:
3. Маш бат бэх материалууд бvтээж, тэдгээрийн vндсэн дээр тээврийн шинэ хэрэгслvvдийг бий болгох:
4. Хэт жижиг транзисторуудыг бvтээж, компьютерийн хурдыг сая дахин нэмэгдvvлэх:
5. Хорт хавдрын євчний эсрэг генетикийн болон анагаахын эм бэлдмэлvvдийг боловсруулах:
6. Хvрээлэн байгаа орчныг хамгаалахад зориулсан шинэ материал, vйл явцууд бий болгох, ус агаарыг цэвэршvvлэх шинэ аргууд бvтээх;
7. Нарны батерейн ашигт vйлийн коэффициентийг хоёр дахин нэмэгдvvлэх зэрэг.

2. ХБНГУ-ын єндєр технологийн хєгжлийн стратеги
Европын орнууд бие даасан хєгжлийн стратегийг сонгосон байна. Тухайлбал, ХБНГУ. Энэ улсад нанотехнологийн судалгааг боловсрол, Шинжлэх ухаан, судалгаа, Технологийн яам голлон дэмжиж, 1997 оноос жил бvр 50 сая долларыг зарцуулж байна.1998 онд єндєр технологитой холбоотой таван тєвийг Фраунгоферын хvрээлэн, Макс Планкийн дээд сургууль болон бусад хэд хэдэн их сургууль дээр байгуулсан.
ХБНГУ-ын Засгийн газраас Шинжлэх ухаан, инновацийг хєгжvvлэх зорилгоор хоёр тусгай хєтєлбєр гаргасан байна. Үvнд:
1. “Шилдэг их сургууль” хєтєлбєр
2. “Эрдэм шинжилгээ ба инноваци” хєтєлбєр юм.
“Шилдэг их сургууль хєтєлбєр”-ийн зорилго нь эрдэм шинжилгээний ажлыг дэмжих замаар Герман улсын болон дэлхийн хэмжээний шинжлэх ухааны хvчирхэг тєвvvдтэй болох явдал юм. Энэ хєтєлбєрийг хєгжvvлэхэд 1,9 тэрбум евро зарцуулах бєгєєд vvний 75 хувийг Засгийн газраас гаргах юм. Энэхvv шилдэг их сургууль хєтєлбєр нь дотроо гурван дэд хєтєлбєртэй. Тухайлбал, нэгд
1. Докторын сургалт, судалгааны сургуулиуд байгуулах. Энэ сургуульд залуу судлаач нар орчин vеийн шинжилгээ, судалгааны багаж, тоног тєхєєрємж дээр ажиллах ба олон салбарын судлаачид хамтран ажиллах боломжтой юм.
2. Дэлхийн хэмжээнд єрсєлдєх чадвар бvхий эрдэм шинжилгээний тєвvvд бий болгох. Одоо 30 судалгааны тєв байгуулагдсан, ийм тєв нь жилд 6,5 сая еврогийн санхvvжилт авч байна.
3. Их сургуулийн шинжлэх ухааныг ирээдvйд чиглvvлэх. Энэ хєтєлбєрт Германы 10 их сургуулийг хамруулах бєгєєд сонгон шалгаруулалтыг Германы судалгааны нийгэмлэг, шинжлэх ухааны зєвлєл нь хамтран зохион байгуулна.
”Эрдэм шинжилгээ ба инноваци” хєтєлбєр. Энэ хєтєлбєрийн зорилго нь байгаа нєєц бололцоогоо бvрэн ашиглах замаар Германий судалгаа, шинжилгээний ажлын єрсєлдєх чадварыг нэмэгдvvлэх явдал юм.

3. Япон улсын стратеги
Япон улс 1991 оноос Атомын технологиуд зэрэг хєтєлбєрvvд хэрэгжvvлж ирсэн. 2001 оны байдлаар Япон, АНУ-ын нанотехнологийн зардлууд бараг тэнцэж байна. Яам агентлагууд нь удирдлага, харилцаа, холбооны “босоо” систем бий болгохыг эрмэлзэж байгаа боловч олон салбарт нанотехнологийн хєгжил нь огт єєр, удирдлага, харилцааны “хэвтээ” системийг, жишээлбэл мэдээллийн технологи, анагаах ухаан, биологийн судалгааг нэгтгэхийг шаардаж байгааг мэдрэх болсон гэж мэргэжилтнvvд нь vзэж байна. Япон улсын нанотехнологийн хєгжилд зориулсан зардал АНУ-тай бараг тэнцvv явж байна. Нанотехнологийг хєгжлийн тєслvvд нь Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эдийн засаг, vйлдвэрийн яамны мэдэлд хэрэгжиж байна. Дараахь арга хэмжээнд хєрєнгийг зарцуулж байна. Үvнд:
1. Японы Боловсрол, шинжлэх ухааны яам 2001 онд Цукубо хотод наноматериалын судалгааны тєвийг байгуулсан. Энд маш єндєр хvчин чадалтай компьютерvvд бvтээх, нарны єндєр vр дvнтэй батерей, бичлэгийн соронзон орчныг судлах зэрэг тєслvvд хэрэгжvvлсэн.
2. Наноматериал судлалын хєтєлбєр хэрэгжvvлж нанотехнологийн хєгжилд ирээдvйтэй гэсэн полимерvvд, талст бус аморф бодисууд, органик бус материалууд, металлууд, хосолмол материалууд, ухаантай материалууд гэсэн зургаан ангиллын бодисуудын судалгааны хєтєлбєрvvдийг хэрэгжvvлж байна.
3. Судалгааны vр дvнг vйлдвэрт нэвтрvvлэхэд эвтэй болгохын тулд стандартуудын системийг боловсруулж єгєгдлийн баазыг байгуулж байна.
Хєтєлбєрvvдэд шинэ бодис, материалын бvтцийн судалгаа, Физик, химийн лабораториуд, Атомын судалгааны vндэсний лабораторийн ажлууд, Шинжлэх ухаан, техникийн хєгжлийн тєслvvд гэсэн чиглэлvvдээр санхvvжилтийг хийсэн байна.
10-20 жилийн дараа нанотехнологиуд нь vйлдвэрлэлийн vндэс суурь болж, эдийн засаг,нийгмийн амьдралыг vлэмж єєрчилнє гэж тєрийнхєє стратегийг боловсруулж байна. Нанотехнологийн vсрэлт хийх салбаруудын тоонд мэдээллийн технологи, биологи, эрчим хvч, хvрээлэн байгаа орчны хамгаалал, материал судлалыг оруулан тєлєвлєж байна.
Нано технологийн судалгааны євєрмєц онцлог нь янз бvрийн олон тооны байгууллагууд хоорондын нягт хамтын ажиллагааг зохион байгуулах явдал гэж vздэг. Энэ нь тєслvvдийг удирдах шинэ системийг бий болгохыг шаарддаг. Ийм системийг бий болгосноор янз бvрийн мэргэжлийн эрдэмтдийн хооронд хурдан, vр дvнтэйгээр мэдээлэл солилцох боломжтой болно. Судалгааны vр дvнг практикт нэвтрvvлэхэд хамтран ажиллах зохион байгуулалтын сvлжээ байгуулах шаардлагатай гэж vздэг.
Єєр нэг чухал асуудал нь шинжлэх ухааны ажилтанг бэлтгэх явдал гэж vздэг. Нанотехнологийн хєгжилд нэн чухал асуудал бол их, дээд сургуулиудад шинжлэх ухааны ажилтнуудыг бэлтгэх явдал. Гэтэл одоогийн систем нь хязгаарлагдмал байна. Нанотехнологийн хєгжил нь шинжлэх ухааны олон салбарыг хамарч судалгаа хийх чадвартай мэргэжилтнийг шаарддаг байна. Иймээс боловсролын системд эрчимтэй реформ шаардлагатай гэж япончууд vзэж байна.
Хєгжлийн тєлєвлєгєєнд хийх нэг шинэчлэл нь шинжлэх ухааны, vйлдвэрийн, Засгийн газрын байгууллагуудын хамтын ажиллагааг жигдрvvлэн зvгшрvvлэх явдал байдаг байна.

Технологийн салбаруудаар улс орнууд тєрєлжин хєгжиж байна. Мэдээллийн технологийг хєгжvvлэхэд Азийн олон улс тусгай хєтєлбєр боловсруулж vр дvнд хvрлээ. Тухайлбал, Сингапурын “Ухаалаг арал” хєтєлбєр, БНСУ-ын “Мэдээллийн дэд бvтэц” тєлєвлєгєє, “Малайзын Мултимедиа Супер” коридор хєтєлбєр, Японы “Цахим Япон” хєтєлбєр зэргийг дурьдаж болно. Энэтхэг улс мэдээллийн технологийн хєгжлєєр цойлон гарч байна.
Биотехнологийг хєгжvvлэх чиглэлээр дэлхий нийтээр анхаарч байна. Мєн л дэлхийн хєгжилтэй орнууд vндэсний болон олон улсын хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлж байна. Дэлхийн биотехнологийн бvтээгдэхvvний зах зээл жилд 150 тэрбум ам.доллараас давж байна. Үvнд: ХАА, хvнсний vйлдвэрийн бvтээгдэхvvн 45 тэрбум, эмийн vйлдвэрийнх 27,0 тэрбум, химийн болон бусад салбарынх 22 тэрбум ам.долларт тус тус хvрсэн байна.
Єндєр технологи хєгжvvлэх онцлог байдаг байна. Үvнд: Асар их анхдагч хєрєнгє оруулалт шаарддаг, залуу эрдэмтэн судлаачид голлон ажилладаг, салбар хоорондын уялдаа холбоо нэн чухал, судалгааны ажлын vргэлжлэх хугацаа урт, тєрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байдаг.
Єнєєдєр дэлхийн 40 гаруй орон єндєр технологийг хєгжvvлэх хєтєлбєртэй болоод байна.

Гурав. Монгол Улсад Шинжлэх ухаан, технологи, инновацийг цогцоор нь хєгжvvлэх боломж байна
Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг эрчимтэй хєгжvvлэх боломж бvрдэж байна. Учир нь манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд нийгмийн vйлчилгээний давхарга єєрчлєгдсєн ч нийгэм-эдийн засгийн хєгжлийн эрх зvйн орчны бvрдvvлэлт амжилттай явагдаж байна. Үйлдвэрлэл хєгжиж шинэ техник, технологи vйлдвэрлэл vйлчилгээнд нэвтэрсээр байна. Мєн манай улс дээд боловсрол, шинжлэх ухааны хуучин бааз сайтай юм байна. Тухайлбал, шинжлэх ухааны тєрєлжсєн байгууллагатай, тєрийн ємчийн дээд боловсролын байгууллагуудад шинжлэх ухаан, технологи, инновацийг хєгжvvлэх эрх зvйн vндэс нэгэн бий болсон байна.
Гэвч шинжлэх ухаан, технологи, инновацийн хєгжилд их сургуулийн vvргийг товойлгон гаргаж, эдийн засаг, эрх зvйн орчныг бvрдvvлэх тал дээр цаашид анхаарах асуудлууд хуримтлагдсан тул энэ асуудал горимондоо орж чадахгvй байх шиг. Єнєєдєр манай улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хєгжvvлэхэд их сургуулийн эрх зvйн орчныг бvрдvvлэхэд нэн чухал ач холбогдолтой “Их сургуулийн эрх зvйн байдлын тухай” хууль байхгvй байна. Их сургуулийн шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлууд нь дан ганц “Дээд боловсролын тухай” юм уу, “Шинжлэх ухааны академийн эрх зvйн байдлын тухай” эсвэл “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулиудаар шийдвэрлэгдэж чадахгvй юм.
Шинжлэх ухаан, технологийн vсрэнгvй хєгжлийн эрин болсон XXI зууны нийгмийн амьдралд их сургуулийн боловсрол урьд ємнє аль ч vед байгаагvй их vvрэг гvйцэтгэх боллоо. Энэ хандлага нь улс тєрийн тогтолцоо,нийгмийн харилцааны хэв маяг, хєгжлийн тvвшнээс vл хамааран дэлхийн нийтийн шинжтэй нийтлэг процесс болжээ.
Улс орны шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хєгжилд ИХ СУРГУУЛЬ ямар vvрэг гvйцэтгэдэг, дэлхийн єндєр хєгжилтэй соёлт улс орнуудад их сургуулийг хэрхэн дэмжиж байгаа хийгээд их сургуулийн хєгжлийн ирээдvйн хандлагыг хэрхэн томъёолж байгааг олон талаас нь шvvн vзэж, хэрэгжvvлэх зайлшгvй шаардлагатай арга хэмжээг vндэсний шинжлэх ухаан, дээд боловсролын амьдралд цаг алдалгvй нэвтрvvлэх нь чухал болоод байна.
Европын холбооны комисс “Европын мэдлэгийн ертєнц дэх их сургуулийн vvрэг” баримт бичиг боловсруулан шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын хэмжээнд явуулсан хэлэлцvvлэгтээ: оюунлаг нийгэм, мэдлэг шингээсэн эдийн засгийн єсєлтийг хангах хамгийн чухал дєрвєн элементийг (а) шинжлэх ухааны тэргvvний эгнээний судалгаанд тулгуурлан шинэ мэдлэг бvтээх, (б) шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тєгс сайн боловсрол олгох, (в) мэдээлэл харилцааны технологи ашиглан мэдлэгийг нийгэмд тvгээх, (г) инноваци, шинэ технологи нэвтрvvлэх, шинэ бvтээгдэхvvн vйлдвэрлэхэд бий болсон шинэ мэдлэгийг аль болох хурдан нэвтрvvлэх хэмээн тодорхойлоод эдгээрийг хооронд нь уян хатан холбон гvйцэтгэхэд их сургууль шийдвэрлэх vvрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тийм ч учраас хєгжингvй улс орон бvр єєр, єєрийн євєрмєц онцлогоо харгалзан их сургуулиа дэмжих бодлого хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлж байна.
Єндєр хєгжилтэй орнуудад шинжлэх ухаан, технологи, инновацийг хєгжvvлэхэд эрдэм шинжилгээний тєрєлжсєн байгууллагуудаас гадна тєрийн ємчийн их сургуулиудад их ач холбогдол єгч байна. Их сургуулиудын дэргэд байгуулагдсан эрдэм шинжилгээний хvрээлэн, судалгааны тєвvvдийг зориудаар дэмжин хєрєнгє оруулж материаллаг баазыг нь бэхжvvлэхийн хамт судлаачдыг бэлтгэхэд зориулсан хєрєнгє оруулалтыг их сургуульд єгч байна. Мєн тєрийн ємчийн сургуулиудын институт,салбар, тэнхим, профессорын багийн сургалт судалгааны материаллаг баазыг бэхжvvлэхэд ихээхэн дэмжлэг єгч байна.
Монгол Улсад “Их сургуулийн эрдэм шинжилгээ, технологи боловсруулалт, инновацийн vйл ажиллагааг дэмжих хєтєлбєр”, “єндєр технологийг хєгжvvлэх vндэсний хєтєлбєр” зэрэг стратегийн ач холбогдолтой баримт бичгvvд шаардлагатай гэдгийг тєрийн ємчийн их сургуулиудын удирдлагууд гvнзгий мэдэрч байна. ШУТИС, МУИС, ШУА-ийн хэсэг эрдэмтэд хамтран “єндєр технологи хєгжvvлэх хєтєлбєр”-ийн тєсєл боловсруулж БСШУ-ны яаманд єргєн бариад байгаа билээ. Тэд Монгол Улсын шинжлэх ухаан технологийн хоцрогдлыг даван туулах арга зам бол єндєр технологийг хєгжvvлэх, их сургуулийг дэмжих явдал гэж vзсэн байна. Амдаж хєгжих зам нь шинжлэх ухаан, дээд боловсролын хєгжил тvvний дотор єндєр технологийг хєгжvvлэх явдал гэж эрдэмтэд vзэж байна.
Манай улсад “Шинжлэх ухаан, технологийн тухай”, “Патентийн тухай”, “Зохиогчийн эрх болон тvvнд хамраарах эрхийн тухай” хуулиуд 2006 оны XII сард УИХ-аар шинэчлэгдэн батлагдан гарсан нь шинжлэх ухаан, технологи, инновацийг хєгжvvлэхэд чухал ач холбогдолтой юм. Мєн 2006 онд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2015 он хvртэл хєгжvvлэх мастер тєлєвлєгєєг батлан гаргасан.
Манай орны vйлдвэрийн бvтээгдэхvvн, тvvний дотор экспортын бараа, бvтээгдэхvvний технологийн тvвшин ихээхэн доогуур байгааг Шинжлэх ухаан, технологийг хєгжvvлэх мастер тєлєвлєгєє боловсруулах ажлын хэсгийн судлаачид гаргасан байна. Монгол Улсын экспортын дийлэнх хувийг эрдэс бvтээгдэхvvн (34,8 хувь), нэхмэл болон сvлжмэл бvтээгдэхvvн (26,8 хувь), vнэт, хагас vнэт чулуу, металл, гоёлын зvйл (22,7 хувь), мал, амьтад, тэдгээрийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvн (3,7 хувь) эзэлж байна.
Экспортын бvтцийг олон улсын хэмжээнд єргєн хэрэглэгдэх технологийн агууламжаар харуулбал Монгол орны экспорт ерєнхийдєє технологийн агууламж маш бага, бага, тал хувийг нь технологийн агууламжгvй бvтээгдэхvvн, vлдсэн тал хувийг нам технологитой бvтээгдэхvvн эзэлж, єндєр технологит бvтээгдэхvvний экспорт бараг байхгvй байна.

Монгол Улсын экспортын бvтээгдэхvvний бvтцийг авч vзвэл,
1. Технологийн багтаамжгvй vйлдвэрvvд 44,93.
2. Нам технологит vйлдвэрvvд 52,77
3. Дундаж нам технологит vйлдвэрvvд 1,5
4. Дундаж єндєр технологит vйлдвэрvvд 0,8
5. Єндєр технологит vйлдвэрvvд 0 хувьтай байна.
Эндээс vзэхэд цаашид vйлдвэрvvдийн технологийн тvвшинг дээшлvvлэх, єндєр технологит vйлдвэрvvдийг бий болгох шаардлагатай байна.
Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хєгжvvлэхэд их сургуулийн vvрэг их, бас тодорхой хэмжээний материаллаг болон оюуны нєєцтэй болсон тул их сургуулийн шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжих ажлыг Засгийн газрын бодлогын хэмжээнд авч vзэхийг санал болгон “Их сургуулийн судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих” хєтєлбєрийн тєслийг тєрийн ємчийн хэдэн их сургуулиудын удирдах ажилтнууд хамтран боловсруулж БСШУ-ы яамны удирдлагын зєвлєлгєєнєєр хэлэлцvvлэн Шинжлэх ухаан, технологийн vндэсний зєвлєлд єргєн бариад байна. Энэ хєтєлбєр нь дотроо дєрвєн vндсэн хэсэгтэй. Үvнд:
1. Их сургуулийн эрх зvйн орчныг бvрдvvлэх. Єнєєдєр манай улсад их сургуулийн эрх зvйн байдлын тухай хууль байхгvй, их сургуулийн vйл ажиллагаа зєвхєн дээд боловсролын тухай хуулийн заалтуудаар зохицуулагдаж байгаа. Шинжлэх ухаан технологийн хуулинд эрдэм шинжилгээний ажил гvйцэтгэх байгууллагад их сургуулийг оруулсан боловч дурьдсан хуулиудаар их сургуулийн шинжлэх ухаан, технологи, инновацийн vйл ажиллагаа зохицуулагдаж чадахгvй байна.
2. Улсын санхvvжилтээр тєрийн ємчийн цєєн их сургуулийн материаллаг баазыг бэхжvvлэх.
3. Магистрантур, докторантурын сургалтын чанарыг сайжруулах, магистрант, докторантын 50 хvртэл хувийг тєрийн сангийн зээл тусламжид хамруулах.
4. Их сургуулийн судалгаа, боловсруулалтын ажилд инновацийг нэвтрvvлэх гэсэн дэд хэсгvvд багтаж байгаа юм.
Энэ хєтєлбєр батлагдан гарснаар манай улсад их сургуулийн шинжлэх ухаан, технологи, тvvний дотор єндєр технологийг хєгжvvлэхэд тодорхой алхам хийгдэнэ гэж бид найдаж байгаа юм. Єндєр технологийг судалгаа шинжилгээ, vйлдвэрлэлийн чиглэлээр хєгжvvлэх саналыг мэргэжилтнvvд тавьж байна. Єндєр технологийг хєгжvvлэхийн тулд гадаад орнуудын туршлагыг авч ажиллах шаардлагатай. ШУТИС-ийн эрдэмтэд єндєр технологийг хєгжvvлэх асуудалд анхаарч саяхан “єндєр технологи ба хєгжлийн эдийн засгийн асуудлууд” сэдвээр сургуулийнхаа эрдэмтэдийн Эрдмийн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганаас дараахь асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх нь зvйтэй гэж vзлээ. Үvнд:
1. Єндєр технологийн судалгаа, шинжилгээний ажил хийх лабораторын нєхцєл, материаллаг баазыг бvрдvvлэх, vvний тулд их сургуулийн хєрєнгийн нєєцийг цєєн тооны чухал сэдэвт тєвлєрvvлэх.
2. Єндєр технологийн чиглэлээр гадаад хамтын ажиллагааныхаа боломжийг ашиглаж судалгааны ажилд хvний нєєцийн чадавхийг бий болгох.
3. Єндєр технологийн судалгаа явуулах чиглэлvvдээ оновчтой тогтоож судалгааны чиглэл нэгтэй профессорын багуудын хамтын ажиллагааны механизмыг бvрдvvлэх.
4. Єндєр технологийн vйлдвэрлэлийг бий болгоход дэшилтэт технологийг нэвтрvvлэх сонирхолтой vйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах явдал гэж vзсэн юм.
ШУТИС-ийн Эрдмийн зєвлєл 2006 онд єєрийн судалгааны ажлын тэргvvлэх 10 чиглэлийг тогтоосон. Тухайлбал,
1. Мэдээллийн технологи
2. Электроник, автоматжуулалт
3. Эрчим хvчний технологи
4. Хvнс судлал, биотехнологи
5. Химийн технологи
6. Барилгын технологи, зохион бvтээлт
7. Геологи, уул уурхайн vйлдвэрлэл, эрдсийн боловсруулалт
8. Шинэ материалын технологи
9. Машин vйлдвэрлэлийн техник, технологи
10. Экологийн технологи
Эдгээрээс єндєр технологид хvрч чадах салбаруудыг сонгож энэ чиглэлд профессорын багууд эрдэмтдийнхээ оюуны нєєц, материаллаг бололцоогоо тєвлєрvvлэх шаардлагатай болно. Ойрын жилvvдэд хэрэгжvvлэх арга хэмжээг дурьдвал:
1. Єндєр технологийн сургалт судалгааны их сургуулийг бие даасан кампустайгаар байгуулах, одоо байгаа тєрийн ємчийн их сургуулиудын єндєр технологийн салбарт хамаарах мэргэжлийн чиглэлvvдээр суралцаж байгаа оюутнуудад нано шинжлэх ухаан, нанотехнологийн талаар цэгцтэй мэдлэг олгох сургалт явуулах,
2. Микроэлектроник, биотехнологи, наноэлектроник, оптикийн салбарт гvнзгийрvvлсэн хєтєлбєртэй сургалт явуулах материаллаг болон оюуны нєєцийг бvрдvvлэн хэрэгжvvлэх,
3. Биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн мэргэжлээр магистрантурын сургалтын хєтєлбєрийг тухайн салбараар дэлхийд тэргvvлэгч орнуудын сургалтын хєтєлбєрєєр суралцуулах, тэднээс шилж сонгон єндєр хєгжилтэй улсуудад докторантурт суралцуулах, хамтарсан хєтєлбєр хэрэгжvvлэх зэрэг арга хэмжээ авах,
4. Тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн залуу судлаачдад шинжлэх ухааны суурь судалгааны сэдэвт ажил олгох, лаборатори байгуулж єгєх, судалгааны захиалга єгєх,
5. Єндєр технологийн чиглэлvvдээр их сургуулиудын профессорын багуудын vйл ажиллагааг нэгтгэсэн салбар дундын судалгааны тєвvvд байгуулж ажиллуулах, мєн чиглэлvvдээр судалгааны хэд хэдэн орчин vеийн лаборатори байгуулах асуудлыг тєрийн оролцоотойгоор шийдвэрлэх,
6. Технологи, патентийн тєвvvд, технологийн паркуудыг их сургуулиудын дэргэд байгуулах
7. Єндєр технологийн чиглэлийн судалгаанд оролцох докторантууд, залуу эрдэмтдийг сонгон гадаадын єндєр хєгжилтэй орнуудад явуулж дадлагажуулах гэх мэт арга хэмжээг цаг алдалгvй авах шаардлагатай байна.

Д. Дашжамц

Эх сурвалж: Єдрийн сонин

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

био технологийн талаарх мэдэллийг дэлэгрэнгүй гаргаж өгөөч

заяа (зочин)

био технологийн тухай дэлэгрэнгүй гаргаж өгөөч

золоо (зочин)

надад их таалагдлаа энэ нийтлэл. Энэ нийтлэлийн дагуу монгол улс минь ажилбал цаашдын монголчуудын минь ирээдүйд их дөхөм болно доо

золоо (зочин)

надад их таалагдлаа энэ нийтлэл. Энэ нийтлэлийн дагуу монгол улс минь ажилбал цаашдын монголчуудын минь ирээдүйд их дөхөм болно доо

золоо (зочин)

надад их таалагдлаа энэ нийтлэл. Энэ нийтлэлийн дагуу монгол улс минь ажилбал цаашдын монголчуудын минь ирээдүйд их дөхөм болно доо

Г.Өлзийтогтох (зочин)

надад маш их таалагдлаа био технологи болон ангаах ухаанд ашиглагдаж байгаа нано технологийн талаар гаргаж өаөөж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, МАРКЕТИНГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ 91012144