Хөрөнгө оруулалтын салбар нь хөрөнгө оруулалтын процессыг судалдаг.
Түргэн хөрвөх чадвартай үнэт цаас - Хөрөнгө оруулагчид хооронд амархан арилжаалдаг санхүүгийн хөрөнгийг хэлнэ.
Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг яах гэж хийдэг вэ?
1. Мөнгөө ашигтай байрлуулах
2. Хадгалах
3. Ашиг олох
4. Инфляциас хамгаалах
Портфель - Хөрөнгө оруулагчдын эзэмшлийн нийт хөрөнгө буюу багц юм.
Тусгай эрхтэй санхүүгийн шинжээч - Тухайн обьектын мэргэжлийн стандартууд нь зөвшөөрлийн дагуу хийгдсэн эсэх мөн хөрөнгө оруулалтын бүхий л судалгаа хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Өгөөж - Бодит болон хүлээгдэж буй боломжийг өгөөж гэнэ.
Ex ante үйл явдлын өмнө - Хөрөнгө оруулалт хийгээд үр дүнг нь хүлээж байгаа
Ex post үйл явдлын дараа - Өнгөрсөн үйл явдлуудын үр дүнг нэгтгэн дүгнэж одоогийн ерөнхий ойлголт авах үйл явц
Шийдвэр гаргах үйл явц
- Үнэт цаасны шинжилгээ
- Портфелийн менежмент
Албан ёсны хөрөнгө оруулагч - Тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын компани, даатгалын компани гэх мэт томоохон хэмжээний хөрөнгө оруулагчдыг хэлнэ.
Үр ашигтай зах зээлийн таамаглал - Үнэт цаасны зах зээлийн үр ашиг, үнэт цаасны хамтад нь эдийн засгийн үнэлгээг нь тооцох юм.
Хөрөнгө оруулалт гэдэг нь ирээдүйн хөрөнгө бий болгох зорилгоор гаргаж буй бүхий л хөрөнгийн эх үүсвэрүүдийг хэлнэ. Хөрөнгө оруулалт нь өөрөө хөрөнгө оруулалтын процесстой холбоотой.
Биет хөрөнгө нь санхүүгийн хөрөнгийг бодвол бүртэлтээр арай бага.
Санхүүгийн хөрөнгө нь санхүүгийн нэхэмжлэлээр үр дүн нь харагддаг гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Бид өөрсдийн сайн сайхан аж байдал, амьдралаа сайжруулахын тжлд хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал: мөнгөн хөрөнгө хүлээгдэж буй орлого болон эрсдлийг тэнцвэржүүлж байдаг гол үндсэн элемент нь хөрөнгө оруулалт юм.
Санхүүгийн хөрөнгө нь хүлээгдэж буй орлого болон эрсдлийн бууралт, өсөлтийг тэнцвэржүүлж байдаг. Өгөөжийн чөлөөт түвшин нь босоо тэнхлэг дээр оршдог.
Хүлээгдэж буй өгөөж болон эрсдэл нь хоорондоо шууд хамааралтай. Хөрөнгө оруулагч гарч болох эрсдэлээ тооцоолж хүлээгдэж буй орлого максимум түвшинд байхыг эрмэлздэг.
Эрсдэл нь хөрөнгө оруулалт дахь бодит орлогыг бий болгох боломжийг олгодог ба энэ нь хүлээгдэж буй орлогоос ялгаатай. Ухаалаг хөрөнгө оруулагчид эрсдэлд дургүй ямар нэгэн эрсдлийг урьдчилж таамаглаж байдаг.
Байгууллагын зорилгоос хамааран хөрөнгө оруулалт дахь шийдвэрийн процесс нь 2 үндсэн
үе шатаас бүрдэнэ. Үүнд:
1. Үнэт цаасны шинжилгээ
2. Портфелийн менежмент
Үнэт цаасны шинжилгээ нь албан байгууллагын үнэлгээтэй хамаатай. Портфелийн менежмент нь хөрөнгө оруулагчидад зориулсан биет хөрөнгүүдийг өөртөө багтаасан байдаг. Тухайлбал: барилга байгууламж гэх мэт. Портфель дахь чухал зүйлүүдийн нэг бол барилга байгууламж, засвар хяналт шалгалт, гүйцэтгэлийн хэмжүүр гэх мэт.
Шийдвэрийн процесст хөрөнгө оруулалтын үндсэн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтад эргэлзээ, хөрөнгө оруулалтын өөрийн мөн чанар, хөрөнгө оруулалтын процесс дахь орчин болог зах зээл дахь өгөөжит байдал зэргийг өөртөө агуулж байдаг. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтад нөлөөлөх хүчин зүйлүүдэд маш болгоомжтой хандаж тэдгээрийг анхаарч үздэг.
Эх сурвалж: unimix.blog.gogo.mn

19 сэтгэгдэл:
Bayrlalaa, gehde undsen hurunguurh hudaldan avaltiin tuhai mail yavuulbal aimar bayrlana shu nasaa0217@y.c
undsen hurunguurh hurungu oruulalt
баярлалаа бүгд хэргэтэй мэдээлэл байна ok та бүхэнд амжилт
газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийн талаар
хөрөнгө оруулалтын төслийн эрсдлийг үнэлэх талаар бичээрээ дээрх мэдээлүүд хэрэгтэй мэдээлэл байна амжилт
uul uurhain hurungu oruulaltiin ediin zasgiin ur ashgiin shinjilgeenii talaar medeelel uguuch. my mail haygruu ywuulj tuslaach. tgvl mash ih bayrlnaaa
my mail hayg titan_mj@yahoo.com
үүнээс илүү зүйл байхгүй юу? болж өгвөл илүү тодорхой нийтлэвэл болмоор л
төсөв , ашиг , зээлийн хүү нь өгөгдсөн бол нийт хөрөнгө оруулалтыг яаж тооцох вэ
хөрөнгө оруулалтын талаарх орчин үеийн онолуудын талаар нийтлээч PLS....
портфель менежментийн монгол хэл дээрх ном хаанаас олж болох вэ?
uneheer goy zuiluud bna bolj ogwol jaahan delgerengui bichij boloh u
heregtei medeelel bnaa .tsaashid iluu goy medeelel ogch baigaarai
Хөрөнгө оруулалтын аудит талаар мэдээлэл өгөөч миний хаягаар oyunaa_mubis@yahoo.com
портфелийн талаар нэмэлт мэдээлэл өгөөч
сайн байна уу би ойрийн хугацаанд хөрөнгө оруулалтын талаар илүү ихийг мэдэх гэсийн би яах ёстой вэ? надад туслаач тэгэх үү? АХ ЭГЧ нараа би 18 настай
Хөрөнгө оруулалтын аудитын талаар мэдээлэл өгөөч миний хаягаар j_irmuun@yahoo.com
heregtei medeelel ogsond bayarlalaa. Dansnii awlagin ayditiin talaar medmeer bna mini hayagaar.j_irmuun@yahoo.com
humuus yah gej horong oruuldiin eniig todotgoj ogooch