[Powered By https://login.yahoo.com/config/login_verify2?&.src=ym]
ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ : Математик загварчлалын үүсэл хөгжил

Математик загварчлалын үүсэл хөгжил

Нийгэм-эдийн засгийн үйл процессийг математик томъёо ашиглан илэрхийлж, түүний хөгжил, өөрчлөлтийн хандлагыг компьютер дээр олон хувилбараар дүрслэх боломж олгодог шинжлэх ухааныг эдийн засгийн математик загварчлал гэдэг. Загварчлал нь дотроо маш олон төрөлтэй боловч ерөнхийд нь оновчлолын загварчлал, эконометрикс, имитацын загварчлал гэж ангилж болно. 

Эдийн засгийн  математик загварчлал нь эдийн засгийн онол, математикийн шинжлэх ухааны зааг дээр оршдог. Загварчлалын объект нь нийгэм эдийн засгийн үйл явц учраас микро, макро эдийн засгийн онол дээр тулгуурлаж, дээд математик, шугаман алгебр, математик программчлал, математик статикийг үндсэн аргаа болгодог.

Оновчлолын загварчлалын суурь нь шугаман ба шугаман бус программчлал бөгөөд эдийн засгийн бодлогыг тодорхой зорилгын функцийн экстремум утгыг хангаж байхаар тооцож гаргадаг арга юм. Эконометрикс нь эдийн засгийн тэнцвэр, үндэсний орлого, орц-гарцын шинжилгээг статистик аргууд, үндэсний тооцооны системийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Оновчлолын ба эконометриксийн загварыг хүн-машины диалог дээр тулгуурлан экспертийн үнэлгээ хийх замаар тооцдог аргыг имитацын загварчлал гэдэг.

Математик загварчлал нь харьцангуй залуу шинжлэх ухаан юм. Эдийн засаг - математик загварчлалын үүсэл хөгжил, онолын үндэс Эдийн засаг математик загварчлал нь 1960 аад оны сүүлч 1970 аад оны эхээр шинжлэх ухааны салбарын тувшинд хүртэл хөгжсөн. Энэ салбарын үүсч бий болсон нөхцөл нь эдийн засгийн шинж чанараас урган гарсан. Эдийн засгийн процесс нь хоорондоо хамаарал бүхий нарийн нийлмэп систем бөгөөд тэр холбоо хамааралынхаа үндсэн дээр өсөлт хөгжилт нь оршин байдаг. Мөн хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахыг зорьж байдаг. Үүнээс үндэслэн байгаль, эдийн засгийн хязгаарлагдмал нөөцүүдийг хамгийн зөв зохистой оновчтойгоор ашиглах шаардлага тавигддаг. Эдийн засаг математикийн аргууд нь эдгээр шаардлагыг хэрэгжуүлэх хэрэгсэл болдог.

Биеэ даасан шинжлэх ухаан гэж албан ёсоор 1949 онд Чикагод болсон олон улсын эдийн засагч-математикчдын хурал дээр анх зарласан. Математик загварчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн тоонд оросын эрдэмтэн Канторович Л.В, Немчинов В.С, Аганбегян А.Г, Багриновский К.А, Гранберг А.Г, Кардаш В.Л, Новожилов В.В, Крылатых Э.Н, Гатаулин А.М, америкийн эрдэмтэн Леонтиеф В, Данциг Дж, Вульф Ф, Купманс Т.С, Кун Х.В, Таккер А.В нарын олон эрдэмтэд зүй ёсоор орно.

Академич Немчиновын тодорхойлсоноор "Эдийн засаг математик загварчлал бол удирдах гэж байгаа процессийн үндсэн шинж чанаруудыг математикийн тусламжтайгаар илэрхийлсэн цэгцтэй илэрхийпэл юм". Загварт судлаж байгаа процессийн дотоод бүтэц хөгжлийн хууль зүйг гүнзгий судлаж түүнийг нарийн тусгаж өгөх хэрэгтэй.

Америкийн эрдэмтэн Данциг Дж симплекс аргыг, Леонтиеф В макро түвшний орц-гарцын загварыг, оросын эрдэмтэн Канторович Л.В тээврийн бодлого бодох потенциалын аргыг үндэслэж, Немчинов В.С, Канторович Л.В нар сүүлийн симплекс хүснэгт дахь бүтээгдэхүүн ба нөөцийн үнэлгээ (shadow price, объективно-обусловленные оценки)-ний мөн чанарыг анх тайлбарласан юм. Бүтээгдэхүүн ба нөөцийн үнэлгээ нь олон салбар, олон нөөцийн уялдааг илэрхийлдэг, эдийн засгийн гүнзгий утга агуулга бүхий үзүүлэлт билээ. Гэтэл эдийн засаг-математик загварчлалын мөн чанарыг микро эдийн засгийн онолын үндэслэлээс нь салгаж ойлгодог зарим хүмүүс хоёрчилсон үнэлгээ, хосмог үнэлгээ гэх мэтээр гадаад хэлнээс махчлан орчуулж, төөрөгдөлд оруулж байна.

Монгол оронд эдийн засаг-математик загварчлал хөгжүүлэхэд Бямбасүрэн Д, Будням С, Гүржав Т, Дорж Т, Логи Н, Нямзагд Д, Пүрэв Б нарын эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Эх сурвалж:  nominerdene-bagsh.blog.banjig.net

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
galaa (зочин)

maash ih taalaglaa ene meeelliig haanaas avsn be.bi oorooo ene chigleleer suraltsag l daa.yr ni dajgui medee bn bayrlalaaa
ene fond ni bolkuu bn shoooo okye

enkhjin (зочин)

matematikiin hicheeliin talaar medehiig husch bna

adiiya (зочин)

mash ih bayarlalaa.bi ooroo ediinn zasgiin mat zagvarchlaliin angid surdag.tiim bolohoor ene talaar medeelellee iluu ih oruulj ogohiig husiye.erdem medlegiig delgeruulj baigaa egch ah nartaa erhem deediig husen yorooyooo.ta buhnii amidral naran met mandaj nasan uurd delgerch yawah boltugai.Ta buhniig hundetgesen MUIS-EZMZ II.G.Adiya

Хонгорзул (зочин)

америкийн эрдэмтэн Кун.Х.В болон Таккер.А.В нарын намтарыг хаанаас яаж авах вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, МАРКЕТИНГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ 91012144