[Powered By https://login.yahoo.com/config/login_verify2?&.src=ym]
ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ : Гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй

Гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй

Яагаад бид гахайн аж ахуй эрхлэх ур чадварыг эзэмших хэрэгтэй байдаг вэ?

Энэ талаар тайлбарлахын өмнө та бүхэнд нэгэн жишээг үзүүлье.

Гахайн биологийн давуу талыг нутгийн гахай, эрчимжсэн аж ахуйн гахай болон монгол үхрийн үзүүлэлтээр харьцуулбал:


Тэжээл төлц

Нядлагын гарц

Нядалгаанд орох нас

Гахай /дундаж/

1: 3.5-4.0

65%-75%

5-6 сар

Гахай /нутгийн гахай/

1: 5.5-6.0

60%-70%

7-8 сар

Үхэр /монгол үхэр/

1: 10

45%-50 %

36 сар

Иймээс бидэнд, гахайн энэ биологийн өндөр чадавхи, түргэн өсөлт, тэжээл төлцийг үндэслэн богино хугацаанд их мах үйлдвэрлэх боломжийг олгодогоороо уг салбарт үйл ажиллагаа эрхлэх гол шалтгаан нь болж байна. Дараах хэдэн хүчин зүйлсийг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Үүнд:

  1. Гахай нь орчиндоо дасан зохицох чадвар сайтай. Иймээс түүнийг байгаль цаг уурын ямар ч бүсэд өсгөн үржүүлэх боломжтой байдаг.
  2. Гахай нь холимог тэжээлтэн бөгөөд амьтны гаралтай тэжээл, ургамлын гаралтай тэжээл, боловсруулах үйлдвэрийн хаягдал, хүнсний хаягдал гээд бүгдийг тэжээлд хэрэглэж болох юм.
  3. Мэгжний төлөрхөг чанар, богино хугацаанд хээл тээж жилд 2-с дээш удаа төллөх чадвартай байдаг зэрэг орно.

Гахайн энэ биологийн чадварыг гүйцэт гаргахын тулд түүний арчилгаа маллагааг сайн байлгаж тэжээлийн менежемент, гахайн байр, түүний зохион байгуулалт, үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээний чанарт ихээхэн анхаарах хэрэгтэй.

Тэжээлийн менежмент:

Гахайн аж ахуйн тэжээлийн менежемент нь тухайн аж ахуйн эрчимжилтийн төвшингөөс шууд хамаарах болно. Бордох хугацааг богино байлгая гэвэл тэжээл болон тэжээллэгт дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй юм.

Юуны өмнө тэжээлийн жор нь аль болох олон төрлийн түүхий эдүүдийг багтаасан, балансжисан байх. Жор балансжина гэдэг нь гахайн биед шаардлагатай шимт бодисыг бүрэн хангахуйц тэжээл байхыг хэлнэ. Ингэснээр гахайн өсөлт хөгжилт болон үржлийн чадвар хэвийн байдаг.

Тэжээллэгийн тухайд бол гахайг ашиг шимийн чиглэл болон өсөлтийн эрчимд нь тохируулан хэд хэдэн янз байдаг.

- Үржлийн сүргийн тэжээллэг нь тарга хүч болон үржлийн чадварыг хэвийн байлгах зорилготой байдаг учраас өдөрт 2-3 удаа хязгаартайгаар тэжээдэг.

- Харин хөхүүл торойн тэжээллэгийн хувьд нэмэлт тэжээл сайн ашиглаж сургах зорилготой учраас бага багаар шинэхэн тэжээлээр байнга хангах хэрэгтэй.

- Нялх торойноос эхлэн тэдний өсөлт эрчимтэй явагддаг, стресст өртөмтий, үүнээсээ шалтгаалан жингийн алдагдал гарах магадлал өндөртэй байдаг учраас хүрэлцээтэй тэжээлийг дураар идэх боломжтойгоор тэжээллэг болон тэжээлийн савны хэмжээ, загварыг тохируулдаг.

Тэжээллэг зөв байснаар гарах бизнесийн үр ашгийн хувьд:

- Тэжээл зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх нь нэг гахайд зарцуулах зардлыг бууруулах боломжтой болдог. Тухайлбал, тэжээл төлц (гахайн амьдын жинг 1 кг-аар нэмэгдүүлэхэд зарцуулах тэжээлийн хэмжээ)-ийг 0.5 нэгжээр бууруулсанаар тэжээлийн зардал 18000 төгрөгөөр буурах юм.

- Гахайг тэжээх хоногийг богиносгох нь зардлыг бууруулах боломжтой болдог. Тухайлбал, нэг гахайг 160 хонготойд нь зах зээлд гаргахад 144000 төгрөгийн тэжээлийн зардал зарцуулж байхад, 196 хоногтойд нь зах зээлд гаргахад 176400 төгрөгийн тэжээлийн зардал зарцуулах буюу 32400 төгрөгөөр илүү байх боломжтой болох юм.

Гахайн байрны менежмент:

Гахайн байр нь гахайд тав тухтай байдлыг бүрдүүлэхүйц чанга, түгшүүртэй дуу чимээгүй, нэвт салхигүй, нар салхинаас хамгаалсан, хангалттай талбайтай, гахайд гэмтэл учруулахааргүй байх шаардлагатай юм.

Байрны ашиглалтыг “бүгдийг оруулж - бүгдийг гаргах” гэсэн зарчмаар явуулах нь ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийх нөхцлийг бүрдүүлэхээс гадна нийт сүргийг хамарсан өвчний халдварлалтын эрсдэлээс сэргийлж чаддаг. Гэхдээ өрөө тус бүрийн орох болон гарах хаалган дээр ариутгалын цэг байрлуулсан байх шаардлагатайг мартаж болохгүй.

Байр бүгчим байх, халууцах, агаарын солилцоогүй байх, хэт олуулаа чихэлдэх, чийг ихтэй байх, цантах, шалнаас жиндүү байх зэрэг нь гахайн тэжээлийн идэмж, шингэц, жингийн нэмэгдэлд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэхүү стресс нь үндсэн сүргийн үржлийн чадварыг мөн бууруулах болно.

Иймээс нас, ашиг шимийн чиглэлд нь тохируулан байрыг зохион байгуулахад дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

- Төрөх хайсанд торойн байрлах халдаг шалтай, үүртэй, гэрэлтэй хэсэг болон эхийн байрлах хэсгийг тусад нь шийдэж өгөх.

- Эхээс салсан торойн хэсгийг хөхүүл торойн орчинтой ойролцоо нөхцөлтэй байлгах

- Байранд усалгааг байнгын тасралтгүй байхаар зохион байгуулах

- Тэжээл олголтыг эхээс салгах үеэс эхлэн дураар хүссэн цагтаа идэхээр зохицуулах зэрэг болно.

Үржүүлэг, арчилгаа маллагаа, мал эмнэлгийн менежмент:

Үржлийн ажлыг үр дүнтэй явуулахад мэгж бодонгийн сонголтоос эхлээд хээлтүүлгийн тохироо, хээлтүүлгэнд оруулах нас, амьдын жин, үржилд ашиглах жил, хээлтүүлэх давтамж, ороо илрүүлэх, хээл шалгалт, хээл хамгаалалт, бодонгийн ашиглалтын эрчмийг зохицуулах гээд олон зүйлс нөлөөлдөг.

Мэгжний хээл тээх хугацаа, төлөрхөг чанар болон бэлгийн мөчлөгийг үнээтэй харьцуулан хүснэгтээр үзүүлбэл:

Амьтны төрөл

Нэг удаагийн төллөлтөөр, толгой

Хээл тээх хугацаа, хоногоор

Мэгж

10-12 торой

113-115

Үнээ

1тугал

270-280

Нэг ороонд 16-18 үр тогтох боломжтой өндгөн эс ялгарсан байдаг. Энэхүү өндгөн эс болгонд үр тогтох боломжийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Үүний тулд орооны шинж тэмдэг илэрснээс хойших 12-48 цагийн хооронд хээлтүүлэх, нэг ороонд 1-с дээш бодонг ашиглан 2-3 удаа хээлтүүлэх (өглөө-орой-өглөө), хээлтүүлгийн өмнө мэгж болон бодонгийн гадаад бэлэг эрхтэнийг марганецын сулруулсан уусмалаар угааж бэлгийн халдвараас сэргийлэх, хээлтүүлгийн үргэлжлэх хугацааг урт байлгах нөхцлийг бүрдүүлэх (хээлтүүлгийн хайсны шал нь хальтиргаагүй, хуурай, тэгш гадаргуутай байх) нь хээл авалтыг 85 хувиас дээш байлгах, торойн тоо ахиу байх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Мөн хээл шалгалтыг хээлтүүлснээс хойш эхний удаад 18-23 дахь, 2 дахь удаад 40-44 дэх, 3 дахь удаад 60-66 дахь хоногуудад нийт 3 удаагийн давтамжтайгаар шалгаж хээл авалтыг эрт баталгаажуулснаар мэгжний бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм. Мэгжнээс жилд илүү үүр, үүр бүрт илүү торой авч түүнийгээ хорогдолгүй өсгөн бойжуулах, 21 хоногтой үеийн сүүлэг жингийн үзүүлэлт, торойн төрөх үеийн жин сайн байх зэргээр мэгжний бүтээмжийг үнэлнэ.

Олон гахай зах зээлд нийлүүлэх: нь нэг гахайд зарцуулах зардлыг бууруулах боломжтой болдог. Тухайлбал, нэг мэгжнээс жилд 10 торой авахад нэг гахайд ноогдох зардал 245700 төгрөг бол, 11 торой авахад нэг гахайд ноогдох зардал 240382 төгрөг болж 5318 төгрөгөөр буурах ба харин 16 торой авахад нэг гахайд ноогдох зардал 223762.5 төгрөг болж буурах юм.

Арчилгаа маллагааны тухайд, технологийг чандлан баримтлан ажиллах нь хамгийн чухал байдаг.

Мал эмнэлгийн үйлчилгээний тухайд, гахайд тохиолдох онц халдварт болон халдварт өвчний үед илрэх шинж тэмдэгийн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. 

Мөн ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлан ажиллах хэрэгтэй.

Дээр дурдсан анхаарууштай асуудлуудыг цаг тухай бүрд нь технологийн дагуу зөв шийдвэрлэж явсанаар та АМЖИЛТТАЙ ГАХАЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ байх болно.

эх сурвалж: toroi.mn

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
torbat (зочин)

Manai orond gahai aj ahuig erhelhed ediin zasgiin bolon aj ahui erhleh undes suuri buren tabigdaagui gej bodoh yum.Minii bodloor doorhi salbar baiguulah heregtei bolob uu:1.Tejeeliin uildber.2.gahain bairand shaardlagatai jijig,tom tonog tohooromjiin uildber.3.Mal emnelgiin tsogts uilchilgee.4.Gahaig bolobsruulaltand boonoo ni huleej abch chadah daatsiin uildber g.m.Sain uulderiin gahaig gahaicdad sanal bolgoh...Gahai mallaj aj amidralaa deeshluuleh undes suuriig ni tabiad ogbol gahai ashigtai.

Зочин

Маш хэрэгтэй гоё миэдээлэл байна

oyunsuvd (зочин)

landres uuldriin gahainii talaar medeh hun bn uu une hanshiin talaar medeelel ugch tuslaach

Battur (зочин)

gahain bair barih gesen yum. Yamar zohion baiguulalttai, yamar shaardlaga hangasan baih yostoi talaar zuvluguu uguuch. c84

Battur (зочин)

Gahain bair yamar zohion baiguulalttai baih talaar zuvluguu ugch tuslaarai 88379999

jaamaa (зочин)

gahain aj ahuitai zaluu humuus nagdej uulzalt zohion baiguulj negdvel zugeer bha

Болдбаатар (зочин)

jaamaagiin sanaliig demjij bainaa. bvgderee uulzalt zohion baiguultsgaay. demjij baigaa hvmvvs ni setgegdel vldeene vv... zohion baiguulah hvn baina uu

uka (зочин)

uulzalt zohiovol heregtei bnaa medegdeerei humuusee ihiig medej avmaar bnaa

hvrlee (зочин)

gahainii talaar uulzalt hiij bvren medlegtee bolmoor bna

orgil (зочин)

gahain talaar uulzaj turshlaga sudalmaar bn gahain tonog tohooromj awna jich:usalgaanii sistem idvvr holbogdooroi 86665665

Zolboo (зочин)

Uulzalt hiiwel ochin shvv mon hamtran ajillaj turshlaga sudlan 99039375

БОЛДОО (зочин)

УУЛАЛТНД ОРЖ ЧАДХААРГҮЙ ЗАВГҮЙ БОЛ ЯАХ ВЭЭ?

tsevegee (зочин)

uulalt hiisnvv hiigeegvi bol hezee we, ochmoor baina. holbogdood helj tus bolooch 88056056

jaamaa (зочин)

sain bna uu zaluusaa gahain aj ahuid hamtran ajilah hun bna uu 91000733

тэрбиш (зочин)

уулзалт чин болснуу болхоор бол хэлж туслаарай туршлага судалмаар байна91682166

Oyunaa (зочин)

Sasurgalt yavuulihan medeeelel bnaa surgalt yavagdahuu

erka (зочин)

uulzalt hezee ym bee gahain negdsen holboo baidag gesen tertei yaaj holbogdohuu,uulzaltaa duulgaarai 99001646

sanchir (зочин)

gakhaichdii kholboo bain uu baibal ulaanbatar. darkhan. erdenet geed surgalt yumuu legts yumuu yabuulakh tsagin bolson baimaar yum. Ene tendekhiin yanz bvriin hvmvvs bolson boloogui gakhai tejeej zarlm ni ashig olj zarim hi ashig olokh baitgui amitan zobooj , ter chini amid amitan shvvde .Tiim bolkhoor ( khodoo aj akhuin yam )ter syrgalt simnara yabuulbal zvgeerl bna .

Энхтулга (зочин)

уулзалт зохиож цугалвал зүгээр юм байнаа. гахайн аж ахуй сонирхсын уулзвал залгаарай 89187791

Бархас (зочин)

Илүү нугаламтай гахайн 4 сартай тооройн үнэ хэд вэ?

Бархас (зочин)

Илүү нугаламтай гахайны 4 сартай тоорой хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ.Охин тоорой 3 хэрэгтэй байна.

aagii (зочин)

hi all bi gahain jijig hemjeenii permertei boloh sanaatai bgaamaa gahainiihaa bairiig yaj barih we ymar bwal zvgeer bol zowlogoo ogch tuslaach

badam (зочин)

Sain bn uu dornod aimgaas bichij bn a hural zuvulguun bolvol ene utsaa holboo barinuu anhan urgelj bga 99726846

Мөнхбаяр (зочин)

Sain bn uu darkhan aimgaas bichij bn a hural zuvulguun bolvol ene utsaa holboo barinuu 99012365

jaaya_jaya@yahoo.com (зочин)

sain baitsgaan uuu 99038383 surgalt xaan ywagdax yum bol?

ganaa (зочин)

hural hezee boloh be oroltsmoor bna aa

agii (зочин)

cain bn uu curgalt haana boloh ve holboo barinuu 88633399

xacaa (зочин)

cain cain onts goe ushuu ushuuu

surgalt (зочин)

2014 оны 3 сард Улаанбаатар хотод Гахайн аж ахуй эрхлэлтийн чиглэлээр 4 өдрийн сургалт зохион байгуулагдана. Доорхи утсаар бүртгүүлнэ үү.
96688485

anhaa (зочин)

zuwulgu surgalt yaj xamragdax we gaxai zardag gazar xaguuur baidag yum be tuslaaach

bat (зочин)

surgalt hezee boloh uym be surgaltnd suuhiin tuld haan ochih be?

Baagii ax (зочин)

Saikhan medeelelbna oor olon zovolgooOruulaarai

Baagii ax (зочин)

U Ulzalt zoxiovol xeleereI gaxain AA -tai bolox bolox sonirxoltoi sudlaj bna utas 99006901 zaluusaa demjij tuslaarai

monhtor (зочин)

anh torj bga gahai dood tal ni hed gardag yum bol

Zochin (зочин)

"ГАХАЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХҮЙ" сургалт зохион байгуулагдах боллоо.

Сургалтын зорилго:
Сургалтын төгсгөлд оролцогчид гахайн аж ахуйг
Сургалтын арга зүй:
Сургалтыг онол болон үзүүлэн таниулах материал ашиглан явуулах ба мэдлэгээ бататгахдаа дасгал ажил дээр ажиллана.

Сургалтын хугацаа:
2014/03/12-ноос 2014/03/14-н хүртэл 3 хоног 10:00-17:00 цагийн хооронд сургалт явагдана. /Нийт 18 цаг/

Сургалтын төлбөр: 150,000₮

Бүртгэл дуусах хугацаа: 2014.3.7ныг дуустал

Анги дүүргэлт: 10-15 хүн

Дэлгэрэнгүй мэдээллийг: 96688485

Сургалтанд урьдчилан бүртгүүлж төлбөрийг төлснөөр хамрагдах эрх баталгаажина.
Сургалтын материал, гарын авлагаар хангана.

Сургалт болох газар: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9,
Бага тойруу -15160, Хангарьд ордон

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, МАРКЕТИНГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ЭРДЭМ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ТӨВ 91012144